MON

Эмчилгээний дараах анхаарах зүйлс

Ботокс
  1. Хийлгэсэн хэсэгт улайх,хавдах,хөхрөлт зэрэг илэрч болох ба ерөнхийдөө 1-2 долоо хоногын дотор сайжирч хэвэндээ орно.
  2. Үрчлээ болон арьсны ботоксны дараа хэсэг хугацаанд нүүрэнд эвгүй,хүнд мэдрэмж төрж болох ба хэсэг хугацааны дараа аажмаар сайжирч хэвэндээ орно.
  3. Хийлгэсэн өдөр зөөлнөөр нүүрээ угаах ба будаж болох боловч, арьсны ботокс хийлгэсэн хэсэгт тухайн өдөр даралт өгөхөөс зайлсхийнэ үү.
  4. Шилбэний ботокс хийлгэсний дараа өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийнэ үү.
  5. Мөрний ботокс хийлгэсний дараа хүнд зүйл өргөхөөс зайлсхийнэ үү.
  6. Ботокс хийлгэсний дараа 7 өдрийн турш архи,тамхи,саун,массаж,хэт халуун усанд орох,хүчтэй дасгал хийхээс зайлсхийнэ үү.
  7. Цэгний массажинд багадаа 2-3 долоо хоногын дараа орно уу.
  8. Хийлгэсэн хэсэгт хэт их улайлт, загатналт, гүвдрүү зэрэг илэрвээс манай эмнэлэг рүү шууд холбогдоно уу.
Филлер&Sculptra
  1. Хийлгэсэн хэсэгт улайх, хавдах,хөхрөх,өвдөлт,гадны мэдрэмж зэрэг мэдрэгдэж болох ба ихэнхдээ 1-2 долоо хоногт аажмаар сайжирч хэвэндээ орно.
  2. Хийлгэсэн хэсэгт хэсэг хугацаанд овгор товгор, жигд бус харагдаж болох ба, ихэнхдээ 1-2 долоо хоногт хэлбэржиж хэвэндээ орно.
  3. Хийлгэсний дараа 2-3 цаг нүүрээ угааж будахаас зайлсхийж,нөхөн төлжүүлэх наалттай бол 24 цагын дараа наалтыг авна уу.
  4. Хийлгэсэн хэсэгт 2-3 долоо хоногын турш хэт цочрол хүчтэй даралт(массаж зэрэг) өгөхгүй байх хэрэгтэй ба , гараараа дарж оролдохгүй байна уу.
  5. Хамарны филлер хийлгэсний дараа нүдний шил/нарны шил, духны филлер хийлгэсний дараа малгай/үсний боолт зэргийг ойролцоогоор 7 хоногийн турш хэрэглэхгүй байхыг хүсье.
  6. Хийлгэсний дараа 7 хоногын турш архи,тамхи,саун,халуун ус,хүчтэй дасгал зэрэгээс татгалзана уу.
  7. Хэрэв эм бичиж өгсөн бол цаг тухайд нь тасралтгүй ууж хэрэглээрэй. Хэрэв антибиотикийн харшилтай эсвэл өөр ямар нэгэн онцгой анхаарах зүйл байвал эмч, эмнэлгийн ажилтнуудад заавал урьдчилж хэлээрэй.
  8. Хэрвээ өвдөлт нэмэгдэх, арьсны өнгө өөрчлөгдөх, халуу оргиж удаан үргэлжлэх, усархаг тууралт, загатнах зэрэг хэвийн бус шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт холбогдох эсвэл ирж үзүүлнэ үү.
Арьсны тарилга
  1. Хийлгэсэн хэсэгт товгор үүсэх, улайлт, хавдалт, хөхрөлт, тарианы ул мөр, өвдөлт зэрэг үүсч болох ба энэ нь түр зуурийн үзэгдэл тул 1-2 долоо хоногын дотор сайжирч хэвэндээ орно.
  2. Хийлгэсэн хэсэгт хүчтэй дарах ба оролдож болохгүй бөгөөд,гуужуулагч бүтээгдэхүүн ,гуужуулах үйлчилгээнээс 1-2 долоо хоног татгалзана уу.
  3. Хийлгэсэн өдөр нүүрээ зөөлөн угааж болох ба,нүүрээ будах нь дараагын өдрөөс зөөлнөөр будаж болно.
  4. Хийлгэсний дараа 3-7 хоног архи, тамхи, саун, хэт халуун ус,хүчтэй дасгал зэрэгээс татгалзана уу.
  5. Гарахдаа нарны тос сайн түрхэж, арьс хуурайшилтаас хамгаалах зорилгоор чийгшүүлэгч ба нөхөн төлжүүлэх тос сайн түрхэнэ үү.
Утсан татлага
  1. Хийлгэсэн хэсэгт хөхрөх, хавдах,өвдөх,гадны мэдрэмж,хатгуулах,хорсох зэрэг илэрч мэдрэгдэж болох ба, ихэнхдээ 1-2 долоо хоногын дотор аажмаар сайжрана. Өвдөлт хэт дордох ба арьсны өнгө өөрчлөгдөх,загатнах,халуун оргих нь намдахгүй байвал шууд холбогдоно уу.
  2. Эм бичүүлж авсан тохиолдолд тасалдуулахгүй ууна уу. Антибиотикт харшилтай эсвэл эмчилгээтэй холбоотой онцгой мэдэгдэх зүйл байгаа бол заавал эмчид урьдчилан мэдэгдэнэ үү.
  3. Хийлгэсэн хэсэгт 2-3 цагын дараа эсвэл дараа өдрөөс эхлээд зөөлнөөр нүүрээ угааж будаж болох бөгөөд ,тухайн хэсэгт хүйтэн жинг 3 өдөр хөнгөнөөр хэрэглэвэл хавдалт ба хөхрөлт хурдан эдгэхэд нэмэртэй.
  4. Утасны тасралт ба өөр тийш нүүхээс болгоомжлох зорилгоор хийлгэснээс хойш 4 долоо хоногын турш амаа том ангайх ба хүчтэй инээхээс татгалзаж, ховор тохиолдлоор утас нь арьсны гадна гарч ирвэл шууд холбогдоно уу.
  5. Саун, хэт халуун ус,архи, тамхи,хэт хүчтэй дасгал зэрэгээс багадаа 7 хоног татгалзана уу.
  6. Нүүрний массаж, хүчтэй угаах, гоо сайхны үйлчилгээнээс хэсэг хугацаанд татгалзана уу.
Нүүрний өөх хайлуулах тарилга & Биеийн өөх хайлуулах тарилга
  1. Хийлгэсэн хэсэгт хөхрөх,хавдах,өвдөх,халуун оргих,бадайрч хөших,овон товон,загатнах,түр зуурын хонхойлт зэрэг үүсч болох ба ихэнхдээ 1-3 долоо хоногын дотор аажмаар сайжирна.
  2. Хийлгэсний дараа зүрх дэлсэх,толгой эргэх,дотор муухайрах,чичрэх,толгой өвдөх,бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба хэдэн цагын дотор аажмаар хэвэндээ орно.Магадгүй шинж тэмдэг илүү хүндрэх ба зүгээр болохгүй тохиолдолд холбоо барина уу.
  3. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх эсвэл үе үе цус алдах (цусархаг зүйл үзэгдэх) шинж тэмдэг илэрч болно. Энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд эмчилгээ дууссаны дараа хэвийн байдалдаа эргэж орно.
  4. Хэрвээ хийсэн хэсэгт үрэвсэл сэжиглэгдэх шинж тэмдэг (удаан халуу оргих, загатнах, гүвдрүү гарах, арьс хатуурах зэрэг) илэрвэл тухайн хэсгийг маажих буюу үрэхгүйгээр яаралтай холбогдоно уу.
  5. Нүүрний тарилга хийсний 4 цагын дараа,биеийн тарилга хийсний дараа өдрөөс усанд орж болох бөгөөд нүүрээ мөн дараа өдрөөс будаж болно. Халуун жин тавихаас зайлсхийнэ үү.
  6. Хүйтэн жин нь хавдалт бууруулахад нэмэртэй бөгөөд, шингэнээ хангалттай нөхөж,хоолны дэглэм болон хөнгөн дасгал хөдөлгөөнийг хослуулах нь үр дүнг нэмэгдүүлэхэд тустай.
  7. Хийлгэсний дараа 7 хоногын турш архи,тамхи,саун,халуун усанд орох, сэлэх,хүчтэй дасгалаас татгалзана уу.
Арьс арчилгаа
  1. Хийлгэсний дараа арьс улайх, таталдах, хорсох, загатнах, түр зуурын шинж тэмдэг илэрч болзошгүй боловч, ихэнх тохиолдолд 7 хоногийн дотор аажмаар сайжирна.
  2. Хийлгэсэн хэсэгт хярзгана (арьсны хатуурал), гуужилт үүсвэл гар хүрэлгүйгээр өөрөөрөө гуужихыг хүлээгээрэй.
  3. Үйлчилгээ хийсэн өдрөөс эхлэн нүүрээ угааж болно, гэхдээ зөвхөн хүйтэн эсвэл бүлээн усаар, зөөлөн найрлагатай цэвэрлэгч ашиглан зөөлөн угаана уу.
  4. Арьсны чийгийг хадгалах үүднээс ус сайн ууж, чийгшүүлэгч болон нөхөн төлжүүлэх тосыг тогтмол хэрэглэж,арьс гуужуулагч,скраб зэрэг бүтээгдэхүүнээс зайлсхийнэ үү.
  5. Үйлчилгээ хийлгэснээс хойш 1~2 цагийн дараа нүүрээ будаж болох ба гадагшаа гарах үед заавал нарны тос хэрэглэнэ үү.
  6. 3–7 хоногийн турш архи, тамхи, саун, халуун усанд удаан орох, хүчтэй дасгал хөдөлгөөн хийхээс татгалзана уу.
Таргалалтын эсрэг(жорын эм)
  1. Бөөлжих, толгой эргэх, тууралт гарах зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоож, эмнэлэгт хандана уу.
  2. Эмийн нөлөөгөөр зүрх дэлсэх, гар хөл бадайрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй ба хэд хоногийн дараа өөрөө аажмаар намдана.
  3. Хоолны дуршил дарах эмүүд нь зарим үед нойр сэргээх нөлөө үзүүлж болзошгүй тул унтах цагаас дор хаяж 8 цагийн өмнө ууна уу.
  4. Ам хатах, өтгөн хатах зэрэг шинж илэрч болзошгүй тул усыг хангалттай хэмжээгээр уух нь чухал.
  5. Жирэмсэн, хөхүүл үедээ, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмийг хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  6. Эмийн жор нь зөвхөн эмчтэй зөвлөлдсөний үндсэн дээр бичигддэг бөгөөд уух хугацааг ч мөн зөвлөгөөний дагуу тогтоодог.
  7. Эмийг хэрэглэх заавар, анхааруулгыг заавал эмчийн өгсөн зөвлөгөөний дагуу нарийн мөрдөнө үү.
Мэнгэ арилгах
  1. Үйлчлүүлсэн хэсэгт 1–2 хоногийн турш хорсох, халуу оргих мэдрэмж илэрч болзошгүй ба улайлт нь ойролцоогоор 1 сарын хугацаанд үргэлжилж болно.
  2. Шархны шүүс шингээх, хатуу хярзгандуулахгүйн тулд нөхөн сэргээх зориулалттай наалтыг дунджаар 5–7 хоног нааж наалтыг 1–2 хоногт нэг удаа шинэчилж солино уу.
  3. Наалттай үед нүүрээ угааж болох ба эмчийн жороор авсан тос байвал өглөө, оройдоо тогтмол түрхэнэ үү.
  4. Арьсны хярзгана, гуужилт үүссэн тохиолдолд гар хүрч авахгүй, өөрөөрөө гуужиж унахыг хүлээнэ үү.
  5. Үйлчилгээ хийлгэсэн өдөр нүүрээ угаахгүй байх нь тохиромжтой ба зайлшгүй тохиолдолд ус эсвэл нүүр цэвэрлэгч зөөлөн алчуураар зөөлөн арчина уу.
  6. Үйлчилгээний дараах 7 хоногийн хугацаанд саун, халуун ус, усанд сэлэх, архи, тамхи, хүчтэй дасгалаас зайлсхийнэ үү.
  7. Нарны туяа нь нөсөө сэв үүсгэж, дахин сэдрэх шалтгаан болдог тул гадагш гарахдаа заавал нарны тос хэрэглэнэ үү.
Нүхжилтийн лазер
  1. Үйлчилгээний дараа улайх, хавдах, бага зэрэг өвдөх зэрэг шинж тэмдэг 2-3 хоног үргэлжилж болох ч аяндаа зүгээр болно. Хэрэв эдгээр шинж тэмдэг арилахгүй үргэлжлээд байвал эмнэлэгт холбогдоорой.
  2. Үйлчилгээний хэсэгт жижиг хярзгана, гуужилт зэрэг гарч болох ч гар хүрэлгүйгээр аяндаа гуужихыг хүлээнэ үү.
  3. Арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэгч болон нөхөн сэргээх тос хангалттай хэрэглэж,гадагш гарах үед нарны тосыг тогтмол түрхэнэ үү.
  4. Үйлчилгээ хийсэн өдөр нүүрээ угааж будахаас зайлсхийж, маргаашнаас нь арьсаа цочроохгүйгээр хөнгөн угааж, будаж эхэлнэ үү.
  5. 1 долоо хоногийн турш саун, халуун ус, усанд сэлэх, архи, тамхи, хэт хүнд дасгалаас зайлсхийнэ үү.
Арьсны өнгө/нөсөөний лазер
  1. Үйлчилгээний дараа улайх, ирвэгнэх, халуу оргих, хавдах, заших зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд ихэнхдээ долоо хоногийн дотор аяндаа намдаж зүгээр болно.
  2. Зарим тохиолдолд хярзгана болон гуужилт үүсч болох бөгөөд гар хүрэхгүйгээр, аяндаа гуужихыг хүлээнэ үү.
  3. Арьс хуурайшиж болзошгүй тул нөхөн төлжүүлэх тосыг тогтмол хэрэглэж,гадагш гарахдаа нарны тосыг давтамжтайгаар түрхэж, шууд нарны туяанд өртөхөөс зайлсхийнэ үү.
  4. Нүүр угаах нь маргаашаас нь эхлэн боломжтой ба хийлгэсэн хийсэн өдөр скраб, гуужуулагч, функционал гоо сайхны бүтээгдэхүүн (жишээ нь: ретинол, арьс цайруулагч зэрэг) хэрэглэхээс татгалзана уу.
  5. Үйлчилгээ хийлгэснээс хойш 3–7 хоногийн хугацаанд архи, тамхи, саун,халуун усанд удаан орох, хэт ачаалалтай дасгал хийхээс татгалзана уу.
  6. Хийлгэсэн хэсэгт удаан халуу оргих, загатнах, тууралт гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай холбогдоно уу.